시간 제한메모리 제한제출정답맞힌 사람정답 비율
2 초 512 MB3000.000%

문제

Мөр нь дээрээс доош, багана нь зүүнээс баруун тийш дугаарлагдсан зөвхөн 0 болон 1 гэсэн тоонуудаас тогтсон тоон хүснэгт өгөгдсөн байв. 

Хоёр тоглогч энэ тоон хүснэгтэнд дээр ээлжлэн үйлдэл хийж тоглоно. Тоглоомыг эхэлсэн бол 1-р тоглогч, харин дараа нь эхэлсэн бол 2-р тоглогч гэе. Тоглогчид өөрийн ээлжиндээ өгөгдсөн хүснэгтээс зүүн дээд нүдэнд нь 1 гэсэн тоо заавал байрлах тэгш өнцөгт хэлбэртэй хэсгийг сонгон аваад бүх тоонуудыг нь эсрэгээр солих үйлдэл хийнэ. Өөрөөр хэлбэл  0-ийг 1, 1-ийг 0 болгоно. 

Жишээ 1.

Дээрх зурган дээр жишээ нэг үйлдлийг дүрслэв.  Тоглогчийн 3x4 хэмжээтэй өгөгдсөн Хүснэгт А-гаас 2x2 квадрат хэсгийг сонгож, үйлдэл хийгээд гарч байгаа үр дүнг нь Хүснэгт Б-д үзүүлэв. Битүү шугамаар хүрээлэгдсэн хэсэг тоглогчийн сонгож авсан хэсэг юм. Мөн эндээс зүүн дээд нүдэнд 1 байх хэсгийг тухайн тоглогч маань сонгосныг харж болно.

Жишээ 2.

Харин 2-р жишээн дээр тоглогч 3x4 хэмжээтэй хүснэгтээс 2x3 хэмжээтэй тэгш өнцөгт хэсгийг сонгон авч үйлдэл хийснийг харуулав. 

Хэрэв хоёр тоглогч хоёулаа оновчтой стратегиэр тоглодог ба өгөгдсөн хүснэгтэнд дахь бүх тоонуудыг 0 болгосон тоглогч нь хождог гэвэл та тоон хүснэгтийн мэдээлэл өгөгдсөн үед 1-р тоглогч ба 2-р тоглогчийн аль нь хожихийг тогтоох програм зохионо уу! 

입력

Оролт хэд хэдэн тестүүдээс тогтох бөгөөд тест дараах хэлбэртэй. Тестийн тоо хамгийн ихдээ 200 байна.

Тестийн эхний мөрөнд мөр M ба баганын дугаар N нэг хоосон зайтайгаар тусгаарлагдана өгөгдөнө. Дараагийн M мөр тус бүрд 0 эсвэл 1 байх N тоо нэг хоосон зайгаар тусгаарлагдан байрлана. Мөр, баганын тоо тус бүрдээ 100-гаас хэтрэхгүй.

출력

Хэрэв 1-р тоглогч хожих бол 1-r toglogch, 2-р тоглогч хожих бол 2-r toglogch гэсэн үгийг нэг мөрөнд хэвлэнэ. (1-r,toglogch гэсэн хоёр үг хоорондоо нэг хоосон зайтай байна. Мөн 2-r toglogch гэдэг үгэн дээр ч мөн адил нэг хоосон зай авах ёстой. Доорх зургаас харна уу!)

예제 입력 1

2 2
1 0
0 0
2 2
0 1
1 0

예제 출력 1

1-r toglogch
2-r toglogch

예제 입력 2

3 4
0 0 0 1
0 0 0 0
0 1 0 0
1 5
0 1 1 1 1

예제 출력 2

2-r toglogch
1-r toglogch