시간 제한 메모리 제한 제출 정답 맞은 사람 정답 비율
2 초 512 MB 3 3 2 100.000%

문제

Цэргийн ангид n тооны цэрэг байгаа. Цэргүүд жагсах үед цэрэг бүр нэг бол баруун, үгүй бол зүүн гар тал руугаа толгойгоо эргүүлж зогсдог. Мөн цэрэг бүр өөрийн жагсаалд эзлэх байрлалын дугаар болох 1 – ээс n хүртлэх тоогоор дугаарлагдана. i – р цэргийн өндөр нь hi. Дараах нөхцлүүд биелж байх үед i – р цэрэг j – р цэргийг харж чадна:

  • i – р цэрэг j – р цэргийн зүгт харж байх
  • тэр хоёрын дунд байгаа бүх цэргүүд j – р цэргээс өндөр биш байх.

Жишээ нь h1 = 177, h2 = 179, h3 = 171, h4 = 189 гэсэн өндрүүдтэй дөрвөн цэрэг жагссан байгаа бөгөөд бүгд зүүн гар тийшээгээ харсан байгаа тохиолдолд 2 – р цэрэг зөвхөн 1 – р цэргийг харж чадах ба 3 – р цэрэг зөвхөн 2 – р цэргийг (учир нь 1 – р цэргийг илүү өндөр 2 – р цэрэг хааж байгаа), 4 – р цэрэг 2 – р болон 3 – р цэргийг харж чадна. 

Цэрэг бүр хэдэн өөр цэргийг харж чадаж байгааг офицер Бат тогтоох шаардлагатай болсон тул түүнд туслаарай.

입력

Эхний мөрөнд жагсаал дахь цэргүүдийн тоо болох n тоо өгөгдөнө (1 ≤ n ≤ 105). 

Хоёр дахь мөрөнд жагсаал дахь цэргүүдийн өндрүүд болох h1, h2, …, hn гэсэн n ширхэг тоо өгөгдөнө (1 ≤ hi ≤ 109). 

Гурав дахь мөрөнд цэрэг бүрийн харах чиглэлийг заах n ширхэг тэмдэгт байрлана: i – р тэмдэгт “L” бол i – р цэрэг зүүн гар тийш харсан байх ба өөрөөр хэлбэл түүний харах боломжтой цэргүүд нь 1, 2, …, i – 1 – р цэргүүд байна.  i – р тэмдэгт “R” бол i – р цэрэг баруун гар тийш харсан байх ба өөрөөр хэлбэл түүний харах боломжтой цэргүүд нь i + 1, i + 2, …, n – р цэргүүд байна.

출력

i – р тоо нь i – р цэргийн жагсаалд зогсч байхдаа харж байгаа цэргүүдийн тоо байхаар n ширхэг тоог гаргана. 

예제 입력 1

4
177 179 171 189
LLLL

예제 출력 1

0 1 1 2

예제 입력 2

5
177 179 174 171 192
RLRLL

예제 출력 2

2 1 2 2 3

예제 입력 3

5
177 179 168 168 161
RLRLL

예제 출력 3

1 1 1 2 3